АНУ Хятадын 28 компанийн эсрэг экспортын хязгаарлалт тавилаа

img

АНУ-ын Худалдааны яам Хятадын 28 компанийн эсрэг экспортын хязгаарлалт тавьжээ. Хязгаарлалтын тухай баримт бичигт олон орны нийт 37 хуулийн этгээдийг багтааснаас 28 нь Хятадынх гэж Ройтерс мэдээлсэн байна. 

 

Хятадын эдгээр компани нь "АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын ашиг сонирхолд зөрчилдөхүйц үйл ажиллагаанд татагдан оролцдог" гэж АНУ-ын Худалдааны яам онцолжээ. Хоригт орсон компаниудын дунд Хятадын  BGI Research, BGI Tech Solutions, Forensic Genomics International зэрэг генетикийн компаниуд багтсан байна. Эдгээр компаниуд нь Хятадын үндэсний цөөнхүүдийг тагнаж чагнахад дэмжлэг үзүүлж, цөөнхүүдийн генетикийн мэдээллийг цуглуулж, шинжилдэг гэж АНУ үзжээ. 

 

Хятадын компаниуд хар жагсаалтад орсноор эдгээр компанид тусгай зөвшөөрөлгүйгээр Америкийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг хориглох юм. Жагсаалтад хятадаас гадна Мьянмарын гурван компани, Пакистаны дөрөв, Оросын нэг, Беларусийн нэг компани багтжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОХУ-ын Халимагийн иргэн Батыр Батырович 2023 оны хоёрдугаар сарын 23-нд Казахстан Улсаас Монгол Улсад ирсэн боловч гадаад паспортын хугацаа нь дууссан байсан учраас Монголын хилээр оруулаагүй. Тиймээс тухайн иргэн Монгол Улсаас орогнол хүсэн Чингис хаан нисэх буудал дээр тав хоносон юм. Хуулийн дагуу Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй учраас улстөрийн орогнол хүссэн түүнийг гуравдагч орон руу гаргахад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон АН-ын гишүүн Д.Ганбаяр нарын хүмүүс дэмжлэг үзүүлж, АНУ рүү нисгэсэн байдаг. Батыр Батырович АНУ-д очиж төвхнөөд зарим хүмүүст талархлаа илэрхийлжээ. Тэрбээр "АН-ын гишүүд болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын ардчиллын анхдагч Ц.Элбэгдорж нарт талархлаа илэрхийлэхийг хүсч байна. АНУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан комисст хандсан Ц.Элбэгдорж болон Б.Булган нарт үнэхээр баярлалаа. Мөн өөрийн хамтрагчид байсан хөдөлгөөнийхөндөө, АНУ-д намайг хүлээж авсан " Орост эрх чөлөө" хөдөлгөөнийхөнд талархлаа илэрхийлж байна" гэв.
2023-03-05
LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04
Зочин:
Америкийн цагаачлалын алба элчин сайдын яам цагаачлалын виз болон аялалын визний хариуг маш хурдан гаргадаг болмоор байна.
2023-03-03
Зоргоороо юм дөө эд нар...өөрсдөө есөн жорийн юм хаа сайгүй хийж болдог бусад тусгаар улс болохгүй гэж эсэн бусын шалтаг тоочдог...дээрэлхүү гэх үү онгироо гэх үү ...
2023-03-03