Грекийн нийслэл Афин хотын дарга Костас Бакояннис заналхийлсэн захидал хүлээн авчээ. Энэ захидалд сум байсан гэж пүрэв гарагийн үдэш Грекийн ERT1 телевиз мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 1989 онд Костасын эцэг, нэрт сэтгүүлч, парламентын гишүүн Павлос Бакоянисийг хөнөөсөнтэй ижил 45 калибрын сум хотын дарга Костас Бакояннисийн хүлээн авсан захидлын дугтуйнд байсан гэнэ.
Хотын даргын захиргаанд ирсэн шууданг шалгах үеэр сэжигтэй дугтай олдсон гэнэ. Захиргааны ажилтан энэ захидлыг нээж үзэхэд дотор нь Бакояннисийг сүрдүүлсэн захидал, 45-калибрын сум байжээ. Үүний дараа цагдаа дуудсан байна. Одоо энэ хэргийг Грекийн улсын аюулгүй байдлын алба шалгаж байгаа аж.
Энд дуулгахад, Афин хотын дарга, өдгөө 44 настай Костас Бакояннисийн эцэг Павлос Бакояннис 1989 онд "11 дүгээр сарын 17" нэртэй байгууллагын алан хядагчдын гарт амиа алдсан юм. Алан хядагчид түүнийг 45-калибрын буугаар буудан хөнөөсөн байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |