Украин дахь Японы Элчин сайд Кунинори Мацуда болон Украины сэргээн босголтын дэд сайд Александр Кубраков нар Украиныг сэргээн босгоход Японы талаас дэмжлэг олгох тухай бичигт гарын үсэг зуржээ.
Японы Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, Украиныг сэргээн босгоход зориулж Япон улс 22,4 тэрбум иен буюу 164 сая долларын тусламж үзүүлэхээр болсон байна. Энэ мөнгийг минигүйжүүлэх, нурангийг зайлуулах ажилд зарцуулах аж.
Энд дуулгахад, АНУ Украинд үзүүлэх ээлжит цэргийн тусламжийнхаа талаар гуравдугаар сарын гуравны өдөр зарлана гэж хэвлэлүүд мэдээлж байна. Энэ удаад АНУ 400 сая долларын үнэ бүхий зэвсэг илгээх төлөвлөгөөтэй байгаа талаар Ройтерс мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |