Кахраманмараш хотод болсон газар хөдлөлтийн үр дагаврыг мөрдөн шалгах комисс байгуулах тухай шийдвэрийг Туркийн парламент гаргажээ. Энэ шийдвэрийг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн эгж Анадолу агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тусгай комисс байгуулснаар аюулгүй хот байгуулах, үр дүнг сайжруулах зорилгоор авах арга хэмжээнүүдийг тодорхойлох зорилготой байгаа аж.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургааны шөнө Туркэд 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, энэ байгалийн гамшгийн улмаас 45 мянга гаруй хүн амиа алдсан юм. Туркэд учирсан хохирлыг урьдчилсан байдлаар 34,2 тэрбум доллар гэж Дэлхийн банк үнэлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |