Америкийн экспортын хяналтыг зөрчиж, Орост нисэхийн технологи дамжуулсан хэрэгт сэжиглэн АНУ-ын хоёр иргэнийг Канзас-Ситид баривчилжээ. Энэ талаар АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгч Мэттью Аксельрод мэдэгдсэнийг Ройтерс дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нисэхийн технологийг дамжуулсан гэх хэрэг дээр Америкийн Худалдааны яам Холбооны мөрдөх товчоо болон Хуульзүйн яамтай хамтран ажиллаж байгаа гэнэ. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
АНУ-аас тавьсан экспортын хяналтын хязгаарлалт нь агаар сансар, батлан хамгаалах болон далай тэнгисийн салбарт хамаардаг юм. Энэ хязгаарлалтын зорилго нь Оросыг цэргийн зорилгоор ашиглагдаж болохуйц технологийг олж авахад саад болох явдал аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |