АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Энэтхэгт болж буй "G20"-ийн гадаад бодлого хариуцсан байгууллагуудын тэргүүнүүдийн уулзалтын хүрээнд товч уулзалт хийжээ. Энэ нь ОХУ Украин руу халдсанаас хойших анхны уулзалт болсон байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Блинкен, Лавров нар уулзах талаарх мэдээлэл урьдчилан гараагүй, харин уулзалт 10 хүрэхгүй минут үргэлжилжээ. Америкийн талын мэдээлснээр, Лавровтай хийсэн уулзалтаар Блинкен гурван сэдвийг хөндсөн байна. Тодруулбал, АНУ Украиныг дэмжсэн хэвээр байхаа илэрхийлж, Оросыг Стратегийн довтолгооны зэвсгийг хамгаалах гэрээнд эргэн нэгдэхийг уриалсны дээр Оросын хорих газарт байгаа Америкийн иргэн Пол Уиланыг суллахыг уриалжээ.
Харин Лавровын хөндсөн сэдвийн талаарх мэдээлэл гараагүй байна. Оросын Гадаад хэргийн яам ийм уулзалт болсон гэдгийг батлаад, гэхдээ бүрэн дүүрэн хэлэлцээр байгаагүй хэмээн тодотгожээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |