Тайваньд зэвсэг худалдахаа зогсоохыг Хятад АНУ-д хандан уриалж, Бээжин өөрсдийгөө хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна гэдгийг анхааруулжээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна.
"АНУ Тайваньд зэвсэг худалдаж байгаа нь "Нэг Хятад" зарчим, Америк, Хятадын хамтарсан хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчиж, Хятадын тусгаар байдал, аюулгүй байдлын ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байгаагийн дээр АНУ, Хятадын харилцаа, Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна " хэмээн Хятадын дипломат мэдэгджээ.
Энэ мэдэгдэл нь АНУ Тайваньд дөрөв дэх үеийн F-16 сөнөөгч онгоцонд зориулсан зэвсэг зарах хэлэлцээг дэмжсэнтэй холбоотой юм. Америкийн Төрийн департамент энэ хүрээнд 619 сая долларын үнэ бүхий зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |