Өмнөд Солонгост нас барсан төрөл төрөгсөдтэй нь хүмүүсийг уулзуулдаг технологи бүтээжээ

img

Өмнөд Солонгосын  DeepBrain AI компани нас барсан төрөл төрөгсөдтэйгээ видео холбоогоор ярилцах боломжтой Re;memory технологийг танилцуулжээ. Энэ үйлчилгээ багагүй төлбөртэй гэж The Mirror мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нейро сүлжээ олон нийтийн сүлжээнээс авсан гэрэл зураг, дүрс бичлэг дээр тулгуурлан талийгаачийн  цахим хувилбар, мөн төрөл төрөгсөдтэйгээ ярилцах богино ярилцлагыг бүтээдэг аж. Ингэснээр талийгаачтай харилцах төрөл төрөгсөд нь түүнтэй видеогоор ярилцах эсвэл шууд ярилцах эгсэн хоёр төрлөөс нэгийг нь сонгодог аж.

 

"Нөгөө ертөнц"-тэй холбогдох уулзалт тусгай өрөөнд болох бөгөөд өрөөг 400 инчийн дэлгэц, өндөр чанартай дууны тоног төхөөрөмжөөр тоноглосон байх аж. Ингэснээр амьд харилцаа үүсэж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг гэж компанийнхан онцолжээ.

 

Түүнчлэн хүнийг амьд ахуйд нь ч цахим хувилбарыг нь бүтээх боломжтой аж. Үүний тулд нейро сүлжээ үйлчлүүлэгчтэй долоон цагийн хугацаанд ярилцаж, хүний зан байдал, зуршил зэргийг судлан, гаадад төрх, харилцааны хэв маяг, дуу хоолойг тэмдэглэж авдаг байна. Ийм хувилбар бүтээлгэхэд монгол мөнгөөр 31-60 сая төгрөгийн үнэтэй байдаг бол талийгаачтай төрөл төрөгсөд нь ярилцах үйлчилгээ гурван сая орчим төгрөг гэнэ.

 

Энэ үйлчилгээ нэвтэрсний дараа хүмүүс харилцан адилгүй хүлээн авч байгаа талаар компанийн хөгжлийн менежер Жозеф Мёрфи өгүүлжээ. Зарим хүмүүс энэ технологийг мөнх амьдрах боломж гэж үнэлж байгаа бол олон хүн буруушааж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sally:
The Best Cryptocurrency Recovery Hacker I've ever known Is Recovery Masters. Hi everyone, my name Sally, here's my recommendation................. Ever been a victim of fake investment, trading or any cryptocurrency scam, don’t hesitate to reach out to (recoverymasters@email.cz) as fast as possible to help recover all your funds. He's truly the best most legit and professional hacker i've ever come across he's a licensed private investigator, very fast and reliable no wonder everyone talks good of his professionalism, he saved me from almost dying of depression after a huge lost to an online investment, Thanks to Recovery Master he's a God sent, If anyone ever needs a legit hacker ill will always recommend Recovery Master The customer care service is very encouraging & welcoming, my conversation with Recovery Master alone gave me great hope of getting my coins back and in a very short time he recovered my BTC. Thanks
2023-03-03