Монголын иргэн эрэгтэй Токио хотод 20 настай эмэгтэйг нэгэн барилга руу дагуулан орж, бүсгүйн эсрэг зохисгүй үйлдэл гаргаж, түрийвчийг нь хулгайлсан хэргээр баривчлагджээ. Энэ талаар Yahoo.news мэдээлсэн байна.
Токио хотын цагдаагийн газрын мэдээлснээр, Монгол Улсын иргэн З гэгч нь Сибуя дүүргийн Догензак дүүрэг дэх олон давхар байрны цахилгаан шатанд байхдаа 20 настай эмэгтэйн бүсэлхийнээс доогуур хүрсэн, түүнчлэн 5000 иен бүхий түрийвчийг нь хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.
Иргэн цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө бүсгүйг араас нь тэвэрч, лифт рүү оруулсан хэмээсэн байна. Мөн өөрийг нь буруутгаж байгаа зарим хэсгийг няцааж, "би түүнийг үнсвэл хариу үнсэх байх гэж бодсон" хэмээн мэдүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |