Турк, Сирийн хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан таамаглаж байсан Нидерландын газар хөдлөлт судлаач Фрэнк Хугербитс саяхан дахин нэг таамаглал гаргаж, тун удахгүй хэд хэдэн газарт газар хөдөлнө хэмээн таамаглаж байв. Газар хөдлөх магадлалтай орнуудын тоонд тэрбээр Индонезийг оруулсан байлаа. Түүний таамаглал дахин биелжээ.
Тодруулбал, ТАСС агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын хоёрны пүрэв гарагт Индонезийн Өмнөд Суматрад 5,7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. газар хөдлөлтийн төв нь 840 мянган хүн амтай Паданга хотоос 88 км зайд, харин голомт нь 47 км гүнд байжээ. Газар хөдлөлтийн улмаас барилга байшин нурсан, хүн хохирсон талаарх мэдээлэл гараагүй байна.
Түүнчлэн лхагва гарагт Курилийн арлууд орчимд 5,0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Нидерландын газар хөдлөлт судлаач Фрэнк Хугербитс Курилийн арлуудыг ч газар хөдлөх магадлалтай бүс нутагт оруулсан байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |