Крымд дэлбэрэлт болжээ

img

2014 оноос өмнө Украины харьяанд байсан, олон улс "эзлэн түрэмгийлэгдсэн" гэж үздэг Крымийн Бахчисарай, Ялта, Гурфузэд гуравдугаар сарын нэгний үдэш дэлбэрэлт болжээ. Энэ талаар орон нутгийн оршин суугчдын Телеграм сувагт нийтлэсэн мэдээллээс иш татан "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна. 

 

Дэлбэрэлт болсон гэх мэдээллийн дараа Крымийн тэргүүний зөвлөх Олег Крючков "Онгоц дээд хурдаараа нисэж, агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажилладаг өөр цаг үед амьдарч байгаа гэдгийг бид ойлгох ёстой" хэмээн мэдэгдсэн ч чухам ямар шалтгаанаар дэлбэрэлтийн чимээ сонсогдсон талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.

 

Үүнээс өмнөх өдөр буюу гуравдугаар сарын нэгэнд шилжих шөнө Крымийн хойгийн хэд хэдэн нутагт дэлбэрэх чимээ сонсогджээ. Энэ нь дроны халдлага байсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Украины зургаан дроныг амдан устгасан гэнэ. Түүнчлэн хоёрдугаар сарын 28-нд Оросын хотуудад дронууд довтолсон таван тохиолдол бүртгэгдсэн юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04
Слава Укариана:
Хариутай бол бариутай аа гэж..
2023-03-02