Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Дайн эсэргүүцсэн агуулгатай зураг зурсан охины аавыг цагдаагийнхан баривчилжээ
2023-03-02

Оросын Туль мужийн Ефремов хотын оршин суугч 53 настай Алексей Москалевыг охиных нь зурсан зурагны төлөө саатуулжээ. Энэ талаар Медуза хэвлэл мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, охин нь дайн эсэргүүцсний төлөө Алексей Москалевыг баривчлан саатуулахдаа гэрт нь нэгжлэг хийж, гэрт байсан бүх мөнгийг хураажээ. Охин эцэгтэйгээ хоёулахнаа амьдардаг бөгөөд аавыг нь баривчилсны дараа гэртээ ганцаараа үлдсэн гэнэ. 

 

Охин Мария зургадугаар ангид сурдаг, дайн эсэргүүцсэн агуулгатай зургийг 2022 оны дөрөвдүгээр сард зурж байжээ. Зургийн хичээл дээр багш нь хүүхдүүдийг Оросын цэргийн ажиллагааг дэмжсэн зураг зурахыг хүссэн ч Мария охин "Дайн эсэргүүцэж байна", "Украин мандтугай" хэмээн бичсэн аж. Үүнийг харсан багш нь захиралдаа энэ талаар мэдэгдэж, улмаар цагдаа дуудсан гэнэ. 

 

Дараа өдөр нь аав нь охиноо сургуулиас авахаар ирэхэд багш нар дахин цагдаа дуудаж, Москалевыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан байна. Улмаар Москалевыг олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлийнх нь төлөө  армийн нэр хүнд унагасан гэж буруутгажээ.

 

Дараагийн удаад Мария сургуульдаа очиход түүнийг Холбооны аюулгүй байдлынхан авч явсан гэнэ. Улмаар хэлтэс дээр очсон хойноо Мариягийн аав Москалевыг хүүхдээ буруу хүмүүжүүлж байгаа талаар өгүүлээд, Москалевыг шоронд суулгаж, охиныг нь асрамжид өгнө хэмээн сүрдүүлжээ. 

 

Шинэ жилийн өмнөхөн түүний гэрт нэгжлэг хийж, гэрт байсан бүх мөнгийг хураасан байна. Улмаар Москалевыг байцаалтад авч яван, байцаалт авахдаа хана мөргүүлэх, Оросын төрийн дууллыг хамгийн чанга дээр нь тавьсан өрөөнд олон цаг байлгах зэргээр "шийтгэжээ". Үүний дараа суллаж явуулсан ч дахин баривчлан саатуулсан, одоо охиныг асрамжийн газарт өгөх эрсдэлтэй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM..
2023-03-04
Болд:
Путины засгийнхны хийж байгаа ажил арай дэндүү бүр социализмыг санагдуулж байна. Тухайн нийгмийн гажуудлыг илэрхийлсэн шүлэг бичсний төлөө яруу найрагч Чойномыг хичнээн удаа барьж мөрдөж хувь хүний амьдрлыг сүйрүүлж байсан шүү. Манайд ч Орос ахаа дуурайж ахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй байгаа шүү
2023-03-02
Хн:
Үнэн худал нь мэдэгдэхгүй хар массд зориулсан юм бичихээ болимоор юм..хөөрхий нэг муу амьтныг будаа болгож байгаа Оросуудыг үзэн ядах ёстой байх тийм үү...ккк
2023-03-02
Зочин:
Орос ах нарын чинь царай
2023-03-02
Зочин:
Мөнгийг нь дээрэмдээд байх даа яахав дээ. Оросууд ч бүр солиорчож.
2023-03-02