Хятадын компанийн ТикТок олон нийтийн сүлжээг АНУ-ын нутаг дэвсгэр дээр хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гадаад харилцааны хороо дэмжжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Америкийн нутаг дэвсгэрт ТикТок олон нийтийн сүлжээг хориглох тухай хуулийн төслийг хорооны 24 гишүүн дэмжиж, 16 хүн эсрэг санал өгсөн байна. Одоо энэ хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд өргөн барьж, хэлэлцүүлэх аж.
ТикТок сүлжээний тусламжтайгаар БНХАУ-ын эрх баригчид америкчуудын хувийн мэдээллийг хянах боломжтой, түүнчлэн суртал ухуулга тараах эрсдэлтэй гэж АНУ-ын эрх баригчид үздэг тул ийнхүү хориглох хуулийн төсөл боловсруулсан байна. Үүнээс өмнө хэд хэдэн мужид төрийн байгууллагуудын төхөөрөмж дээр ТикТок сүлжээ ашиглахыг хориглосон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |