Арьсны эмч: Гуаша массаж арьсыг суллаж, унжуулдаг

img

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд Хятадаас гаралтай гуаша массаж ихээхэн дэлгэрсэн. Энэ иллэгийн ачаар үрчлээ татагдаж, нүүр зөв хэлбэртэй болно гэж сурталчлах нь элбэг. Харин олон орны эмч мэргэжилтнүүд гуаша массажийн үр дүнд ихээхэн эргэлздэгийн дээр, арьс унжих аюултай гэдгийг сэрэмжлүүлжээ. 

 

Тухайлбал, Москвагийн Анагаах ухааны улсын их сургуулийн Арьс, бэлгийн замын өвчний эмнэлгийн арьсны эмч, анагаах ухааны дэд эрдэмтэн Елена Морозова гуаша ашиглан хөгшрөлттэй тэмцэх нь үр дүнгүй, харин арьс унжих эрсдэлтэй гэдгийг сануулсныг "Москва" агентлаг дамжуулсан байна. Эмчийн өгүүлснээр, гуаша ашиглан иллэг хийснээр цусны эргэлтийг сайжруулдаг, гэхдээ олон хүний итгэдэг шиг залуужуулах үр дүн үзүүлдэггүй аж.

 

"Энэ аргын гол зориулалт нь хөгшрөлтийн эсрэг биш. Ийм иллэг үрчлээнд нөлөөлж чадахгүй. Харин цусны эргэлтийг дэмжсэнээр арьсны өнгийг сайжруулж, арьсанд ирэх тэжээлийг нэмэгдүүлэх боломжтой. Хялгасан үрчлээ үл мэдэгдэм болж болох юм. Харин үрчлээ, хөгшрөлттэй тэмцэх гэж энэ аргыг хэрэглэж болохгүй. Гуаша хэрэглэснээр арьс татагдаж, унжина" хэмээн Елена Морозова өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, гуаша иллэг хийлгэснээр хаван бууж, булчин суллахад нөлөөлөх ч өөрөө хийх хэрэггүй гэнэ.

 

"Энэ иллэгийг буруу хийснээр эрүүл арьсанд муугаар нөлөөлнө. Тиймээс өөрөө өөртөө ийм иллэг хийхгүй байсан нь дээр" гэж Морозрова онцолжээ.

 

Түүнчлэн арьсны өвчлөлтэй хүмүүс чулуун роллер эсвэл гуаша хэрэглэвэл арьсыг улам гэмтээх эрсдэлтэй гэдгийг анхааруулсан байна. Батга гарсан, үрэвссэн арьсанд ямар ч иллэг хийж болохгүй гэдгийг сануулжээ. Харин чулуун роллер болон гуаша ихээхэн алдаршсан нь олон нийтийн сүлжээний нөлөө гэж тэрбээр үзсэн байна. 

 

"Гуаша иллэгийг Хятадын анагаах ухаанд ашиглаж байсан, одоо ч ашигладаг. Гэхдээ нүүрэнд биш биенд хийдэг юм. Биеийн тодорхой цэгүүдэд тусгай аргаар хийдэг. Нүүрэнд хийдэг гэх арга ингэтлээ алдаршсан нь олон нийтийн сүлжээний нөлөө байх гэж бодож байна" хэмээн эмч өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04
Эмэгтэй:
үгүй ккк
2023-03-02
Svren:
Orosuud yamar atsaa meddeg yum?
2023-03-02
Зочин:
Эмэгтэйчүүд хөгширч сурмаар юм.
2023-03-02
Эмэгтэй:
үгүй ккк