Украины эсрэг Оросын хийж буй дайнд Хятад улс ОХУ-д туслаж байгаа гэж Америкийн тал хэдэнтээ буруутгаж байсан. Цаашлаад, БНХАУ Орост цэргийн дэмжлэг үзүүлвэл Хятадын эсрэг тавих хоригийг дэмжихэд бэлэн байгаа эсэхийг АНУ ойрын холбоотнуудаасаа тодруулж байгаа гэж Ройтерс мэдээлжээ.
Ройтерс агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжуудын өгүүлснээр, одоогоор АНУ-ын талаас явуулж буй зөвлөгөөн урьдчилсан шатанд байгаа, гэхдээ G7 зэрэг орнуудаас дэмжлэг авахыг АНУ хүсэж байгаа гэнэ. Хятадын эсрэг чухамхүү ямар хориг тавихаар зэхэж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалжуудын онцолсноор, тодорхой арга хэмжээний тал дээр аль нэг талаас АНУ бүрэн дэмжлэг аваагүй гэнэ. Энэ мэдээлэл гарсны дараа Цагаан ордон болон Сангийн яам тайлбар өгөөгүй байна.
Энд дуулгахад, Америкийн Төрийн департамент Хятадыг Орост цэргийн тусламж үзүүлж байгаа хэмээн энэ сард буруутгаж байлаа. Цаашлаад Москвад зэвсэг нийлүүлэх боломжийг Бээжин судалж байгаа хэмээн Төрийн департамент мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |