Аргентинд хээр гарсан галт түймэр цахилгаан дамжуулах өндөр хүчдлийн шугамд хүрч, осол гарсны улмаас Аргентины нийслэл Буэнос-Айрес болон хэд хэдэн мужийн ихэнх хэсэг цахилгаан эрчим хүчгүй болсон талаар Регнум мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сарын нэгний өдөр энэ осол болсон байна. Ослын улмаас зургаан сая өрх буюу нийт 20 сая хүн гэрэл цахилгаангүй болжээ. Энэ нь Аргентины нийт хэрэглэгчийн 40 хувь гэж Аргентины Эрчим хүчний яам мэдээлсэн байна.
Гал түймрээс үүдэлтэй цахилгаан дамжуулах шугамын ослын улмаас атомын цахилгаан станц дээр ч гэмтэл гарсан тул ийм их хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ. Цахилгаан дамжуулалт тасалдсан шалтгааныг тодруулж, үйл ажиллагааг хэвийн болгоход дор хаяж 48 цаг шаардлагатай гэж холбогдох албаныхан мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |