Их хэмжээний бэлэн мөнгө олоод эзэнд нь өгсөн эмэгтэйг шинэ машинаар шагнажээ

img

АНУ-ын Мичиган мужийн оршин суугч эмэгтэй 15 мянган долларыг бэлнээр нь хийсэн цүнх олж, эзэнд нь өгчээ. Түүний энэ сайхан сэтгэлийг өгөөмөр шагналаар үнэлэгдсэн талаар NTD мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Дайанна Гордон гэх эмэгтэй нэгдүгээр сарын 21-ний өдөр ажлаа тарж, гэртээ харих замдаа хооллохоор болж, шатахуун түгээх газраар оржээ. Тэрбээр дотогш орох үедээ цахилгаантай цүнх байхыг олсон байна. Цүнхийг онгойлгоход их хэмжээний мөнгө байсан гэнэ.

 

"Их мөнгө хараад "энэ бол минийх биш цагдаа дуудах ёстой" гэж л хамгийн түрүүнд бодогдсон" хэмээн Гордон "Фокс 2 Детроит" сувгийн сэтгүүлчид ярьжээ.

 

Цүнхэн дээр хэн нэгний нэр утас байгаагүй, харин хуримын ил захидлууд олдсон байна.

 

"Энэ ил захидлуудын ачаар цүнхэн дэх мөнгө тухайн өдөр болсон хуримын бэлэг гэдгийг бид тогтоосон" хэмээн Уайт Лейкийн цагдаагийн дэслэгч өгүүлжээ.

 

Гордон жилийн өмнө машин нь эвдэрсний улмаас ажилдаа очиж, гэртээ буцахдаа дөрвөн километр замыг явган туулдаг гэдгийг мэдсэн нэгэн цагдаагийн эхнэр бүсгүйд шинэ машин авч өгөхийн тулд хандивын хуудас үүсгэсэн байна.

 

Үүний дараа Уайт-Лейк суурингийн цагдаагийн газар ч энэ аянд Szott Automotive Group-ийн хамт нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Энэ мэдээлэл олонд хүрч, хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 82 мянган доллар цугларсан байна. Санаачилагчид анх 25 мянган доллар цуглуулахаар л төлөвлөсөн байжээ.

 

Ингээд түүнд шинэ машин авч өгсний дээр, машин зарсан компани машины засвар үйлчилгээг хариуцахаар болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04
Яг үнэн.
2023-03-03
Ариунаа:
Өнгөрсөн оны мэдээлэлүүдээ устгаж болдоггүй юм бхдаа.хэдэн жилийн өмнөх мэдээлэлүүдээ давтаад байх юм.
2023-03-03
Яг үнэн.
Болд:
Хэзээ манайх ийм гоё сэтгэл зүйтэй болох болоо. Манайх ч одоогоор олсны олз хаясны хох гэх сэтгэл зүй зонхилж байгаа даа
2023-03-02
irgen:
saihan setgeltei ynench shunalgyi shudraga zuv emegtei bna.
2023-03-01
Зочин:
Бусдад зөв үлгэр дууриалал үзүүлдэг хүмүүс олон болоосой.
2023-03-01