Нидерландын газар хөдлөлт судлаач Фрэнк Хугербитс 2023 оны хоёрдугаар сарын гуравны өдөр Твиттер хуудсандаа ойрын өдрүүдэд Турк, Сири, Иордан, Ливанд 7,5 магнитуд орчим хүчтэй газар хөдлөлт болно хэмээн сэрэмжлүүлж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Газар хөдлөлт судлаач Туркэд болох байгалийн гамшгийг гурав хоногийн өмнө сэрэмжлүүлж байжээ
Турк, Сирийн газар хөдлөлтийг таамаглаж байсан, Нидерландын газар хөдлөлт судлаач Фрэнк Хугербитс дахин хүчтэй газар хөдлөх магадлалтайг сэрэмжлүүлжээ. Энэ талаар SSGEOS эрдэм шинжилгээний хүрээлэнгийн албан ёсны цахим хуудсан дээр мэдээлсэн байна.
Хугербитсийн үзэж байгаагаар энэ удаад 8,5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж болзошгүй гэнэ. Ийм газар хөдлөлт гуравдугаар сарын 3-7-ны өдрүүдэд тохиож болзошгүй бөгөөд Орос (Курилийн арлууд), Япон, Өмнөд Европын орнууд, Индонези, Пакистан, түүнчлэн Хойд Америкийн нэг хэсэг газар хөдлөлтөд өртөх магадлалтай гэж газар хөдлөлт судлаач таамаглажээ.
Газар хөдлөлтийн идэвхжил нь гарагууд ойртсонтой холбоотой гэж эрдэмтэн тайлбарласан байна.
"Би хэтрүүлээгүй, хэн нэгнийг цочирдуулахыг хүсээгүй, ердөө л сэрэмжлүүлж байна" хэмээн Нидерландын газар хөдлөлт судлаач онцолжээ.
Эргэн сануулахад, Фрэнк Хугербитс Туркэд тун удахгүй газар хөдөлнө хэмээн хоёрдугаар сарын гуравны өдөр Твиттер хаягаараа сэрэмжлүүлж байв. Үүнээс гурав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын зургааны өдөр Туркэд 7,7 болон 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, үүний дараа 10 мянга гаруй чичирхийлэлт мэдрэгдсэн. Энэ газар хөдлөлтийн улмаас Турк, Сирид 50 мянга гаруй хүн амиа алдсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |