Өмнөд Солонгос Хятадаас ирэх жуулчдаас ковидын шинжилгээ авах журмаа цуцалжээ

img

БНХАУ коронавирусийн халдварын улмаас гурван жилийн хугацаанд гадаад улс орнуудад төдийгүй дотооддоо хаалттай байсны эцэст энэ оны нэгдүгээр сард ковидын хязгаарлалтуудаа цуцалж, улсын хилээ нээсэн юм. Энэ үеэс Хятадын жуулчид бусад улс орныг, тэр дундаа Өмнөд Солонгос, Японыг ихээр зорих болсон.

 

Хатуу хязгаарлалтаа огцом сулруулсны дараа дотоодод нь халдвар эрчимтэй тархаж байгаа үед Хятад хилээ нээсэн нь бусад улс орнуудын болгоомжлолыг төрүүлж, Хятадаас ирэх жуулчдаас ковидын шинжилгээ авахаар болж байв. Ийм журам гаргасан орнуудын нэг нь Өмнөд Солонгос байсан юм. Гэхдээ энэ улс хятад жуулчдаас зайлшгүй шинжилгээ авах журмаа цуцлахаар болжээ. 

 

KBS телевизийн мэдээлснээр Хятадаас Бүгд Найрамдах Солонгос Улс руу ирж буй зорчигчдоос коронавирусийн шинжилгээ зайлшгүй авах журмыг өнөөдрөөс буюу гуравдугаар сарын нэгний лхагва гарагаас эхлэн цуцалсан байна. Өмнө нь Хятадаас богино хугацааны визтэй ирж буй зорчигчид PCR шинжилгээ өгч, нисэх буудал дээр шинжилгээний хариу хүлээх шаардлагатай байсан юм. 

 

Түүнчлэн гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Хятадаас ирэх нислэгүүдийг Өмнөд Солонгосын бүх олон улсын нисэх буудал хүлээн авахаар болжээ. Өмнөд Солонгосын нисэх буудал дээр шинжилгээ авах журам цуцлагдсан ч Хятадаас нисэхээс өмнө шинжилгээ өгч, бүртгүүлдэг журам гуравдугаар сарын 10 хүртэл үйлчлэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04