Иранд засгийн газрын эсэргүүцэлд оролцсон сурагч охидыг хордуулжээ

img

 

Ираны Кум болон Боружерд хотод сурдаг, засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан сурагч охидыг үл мэдэгдэх бодисоор хордуулсан гэж The Guardian мэдээлжээ. 

 

Сурагч охидыг зориуд хордуулсан, хэргийг шалгах ажиллагааг эхлүүлсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн байна. Ираны Боловсролын дэд сайд Юнес Панахигийн өгүүлснээр, охидын эрүүл мэндэд ноцтой аюул учраагүй аж. Охидыг фосфорорганик бодисоор хордуулсан гэж сургуулийн эмч мэдэгдээд, охидод хөлс ихээр гарах, дотор муухайрах, суулгах шинж тэмдэг илэрсэн хэмээжээ.

 

Эмчийн өгүүлснээр, хөдөө аж ахуйд хэрэглэдэг пестицидээр хордсон хүмүүсийг эмчлэхэд л ийм шинж тэмдэг ажиглагдаж байсан гэнэ. Охидыг хордуулсан нь цаашид засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд оролцуулахгүй байх, тэднийг айлган сүрдүүлэх зорилготой гэж эмч таамаглажээ. 

 

Сурагч охидыг хордуулсан тухай мэдээлэл тархсаны дараа сурагчдын ирц буурч, Кум хотод гэхэд л сурагчдын тавны нэг нь л хичээлдээ ирсэн байна. Түүнчлэн зарим сургуульд шалгалт хийх зорилгоор үйл ажиллагааг нь түр зогсоожээ.

 

Сурагч охидыг хордуулсан нь эрх баригчдын зүгээс хийж буй биологийн терроризм хэмээн Ираны хүний эрхийг хамгаалагч Масих Алинежад мэдэгдээд, энэ хэргийг шалгахыг НҮБ-д хандан уриалсан байна. 

 

"Энэ бол хижабтай явахыг эсэргүүцсэн зоригт эмэгтэйчүүдийн эсрэг авч буй Исламын улсын өш хонзон" хэмээн Масих Алинежад мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн оны есдүгээр сард Иранд 22 настай Махса Амини гэх бүсгүйг "хижаб буруу өмссөн" гэх шалтгаанаар цагдаагийнхан саатуулж, улмаар бүсгүй цагдаагийн хэлтэст байхдаа бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн ч таалал төгссөн юм. Эрх баригчид түүнийг зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэж мэдэгдсэн ч бүсгүйн үхлийн дараа эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаал гарч, энэ нь хүрээгээ тэлсээр засгийн газрын эсрэг тэмцэл цаашлаад улс орон даяарх эмх замбараагүй байдал болж байв. Энэ тэмцлийг Ираны эрх баригчид хүчээр дарсан бөгөөд энэ үеэр 476 хүн амиа алдсаны дотор насанд хүрээгүй хүн 64, эмэгтэйчүүд 34 байсан аж. Эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 18 мянган хүн баривчлагдсанаас дөрвөн хүнд оноосон цаазын ялыг гүйцэтгэжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04