БНХАУ Тайваньд зэвсэг зарсантай холбоотойгоор Америкийн компаниудын эсрэг хориг тавьжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Тайваньд зэвсэг зарсан Lockheed Martin болон Raytheon Missile&Defense Corp компаниудыг "найдваргүй байгууллагуудын жагсаалт"-д багтаасан байна. Ингэснээр эдгээр компаниуд Хятад руу бүтээгдэхүүн экспортлох, Хятадаас бүтээгдэхүүн импортлох боломжгүй болж байгаа аж. Түүнчлэн компанийн удирдлагуудыг БНХАУ руу нэвтрэх, бүхий л ажилтнуудад нь оршин суух зөвшөөрөл олгохгүй байхаар болжээ.
Үүний зэрэгцээ Тайваньтай 2020 оны есдүгээр сараас эхлэн хийсэн зэвсэг нийлүүлэх гэрээний үнийн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэн үнийн дүн бүхий торгууль оноожээ. Энэ торгуулийг 15 хоногийн дотор төлөх ёстой гэж мэдэгдсэн байна. Харин АНУ энэ хоригийг "бэлгэ тэмдэг төдий, ач холбогдолгүй хориг" хэмээн нэрлэсэн бөгөөд учир нь дээрх хоёр компани Хятад руу батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн нийлүүлдэггүй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |