Португалийн Засгийн газар цаашид "алтан виз" олгохгүй гэж тус улсын Ерөнхий сайд Антониу Кошта мэдэгджээ. Энэ шийдвэрийн талаар хоёрдугаар сарын 16-нд болсон сайд нарын зөвлөлийн хурлын дараа тэрбээр мэдэгдсэн гэж Коммерсант мэдээлсэн байна.
Португали улс үл хөдлөх хөрөнгө худалдан авсан эсвэл тус улсын эдийн засагт хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэдэд "алтан виз" олгож, ийм визтэй хүмүүс яваандаа Португалийн иргэншил, паспорт авах боломжтой байжээ. Харин цаашид ийм төрлийн виз олгохоо зогсоохоор болсон байна. Өмнө нь олгосон "алтан виз"-ийг үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт нь өөрөө амьдрах эсвэл үр удам нь амьдрахад зориулагдсан нөхцөлд, эсвэл удаан хугацаагаар түрээслүүлсэн нөхцөлд сунгана гэж Португалийн Ерөнхий сайд мэдэгджээ.
Португали улс "Алтан виз" хөтөлбөрөөр 2012 оны 10 дугаар сараас 2023 оны нэгдүгээр сарын хооронд нийт 11,6 мянган оршин суух зөвшөөрлийг өгсөн байна. Үүний ачаар улсдаа зургаан тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулалт татжээ. Ийм виз авсан хүмүүсийн ихэнх нь Хятад, Бразил% АНУ-ын иргэд байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |