БНХАУ дэлхийн 58 орон руу хийх нислэгийн чиглэлүүдийг сэргээжээ. Одоо Хятад болон гадаадын нийт 98 компани нийт 795 нислэг үйлдэж байгаа гэж Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Хятадын Иргэний агаарын тээврийн газрын мэдээлснээр, өнөөгийн үйлдэж буй нислэгүүд нь цар тахлаас өмнөх үеийн ердөө есөн хувийг эзлэж байгаа гэнэ. Эдгээр нислэгийн ихэнхийг Хятадын компаниуд үйлдэж байгаа аж.
Цаашлаад иргэний агаарын тээврийн харицлааг сэргээх тал дээр бусад орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Хятадын Иргэний агаарын тээврийн удирдах газар мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |