Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Испанид эмчийн дүгнэлтгүйгээр хүйсээ солих боломжтой болжээ
2023-02-17

Испанид 16-аас дээш насныхан эмнэлгийн дүгнэлтгүйгээр бичиг баримт дээрээ хүйсээ солиулах боломжийг олгосон хууль баталжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хүйсээ солих журмыг хялбаршуулах энэ хуулийн төслийг удаан хэлэлцсэний дүнд 191 гишүүн дэмжиж, 60 гишүүн татгалзсанаар хууль батлагджээ. 

 

Үүнээс өмнө Испанид бичиг баримт дээрх "хүйс" гэсэн хэсэгт заасан хүйсээ солиулахын тулд эмнэлгийн дүгнэлт авах, хоёр жил гормоны эмчилгээ хийлгэж, дараа нь магадлагаа авах шаардлагатай байсан юм. Харин шинэ хууль батлагдсанаар олон дамжлага дамжих шаардлагагүй болжээ.

 

Шинэ хуульд зааснаар, хүйсээ солих хүсэлтэй хүмүүс орон нутгийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж, гурван сарын дараа өргөдлөө баталгаажуулах ёстой аж. Харин 12-13 настай өсвөр насныхны хувьд шүүхийн тогтоол шаардлагатай, 14-15 насныхны хувьд эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагчдынх нь зөвшөөрөл байхад хангалттай гэнэ.

 

Энэ хуулийг хэлэлцэхээс өмнө Испанийн Тэгш эрхийн асуудал эрхэлсэн сайд Ирене Монтеро "Транс хүмүүс бол өвчинтэй биш, тэд энгийн л хүмүүс" хэмээн онцолжээ.

 

Гэвч тус улсад энэ хуулийг эсэргүүцэгчид олон байгаа юм. Пүрэв гарагт конгресс хуралдах үеэр конгрессын ордны өмнө хуулийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Марал-Эрдэнэ:
Таалагдлаа мэдээлэл авий
2024-01-30
Марал-Эрдэнэ:
Таалагдлаа мэдээлэл авий
2024-01-30
Марал-Эрдэнэ:
Таалагдлаа мэдээлэл авий
2024-01-30