Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Туркийн газар хөдлөлт: 260 цагийн дараа аврагдсан хүмүүс
2023-02-17

Хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө Турк, Сирийн нутагт хоёронтаа хүчтэй газар хөдөлсний улмаас олон мянган барилга байшин сүйрч, нурангинд дарагдаж 42 мянга гаруй хүн амиа алдсан юм. Газар хөдлөлтөөс хойш 10 хоног өнгөрч, амиа алдагсдын тоо цаг мөчөөр нэмэгдэж байгаа ч хүмүүс олон хоног тэсэж үлдсэн гайхамшигт тохиолдлууд ч гарчээ.

 

Анадолу агентлагийн мэдээлснээр, Хатай мужийн Антакья хотын барилгын нуранган дороос 260 цагийн дараа өсвөр насны хүүг эсэн мэнд олжээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган сүүлчийн амьд хүнийг олох хүртэл эрэн хайх ажлыг зогсоохгүй гэж амласны хүрээнд газар хөдлөлт болсон бүс нутгуудад эрэн хайх, аврах ажил үргэлжилсээр байгаа юм.

 

Улмаар хоёрдугаар сарын 17-ны өдөр, Экинжи дүүрэг дэх орон сууцны барилгын нурангин дээр ажиллаж байсан эрэн хайх, аврах отрядууд хүн амьд байгааг гэрчлэх чимээ сонссон байна. Ингээд тэд олон цаг ажилласны эцэст газар хөдөлснөөс хойш 260 цагийн дараа 14 настай хүүг аварч, эмнэлэгт  хүргэжээ. Түүнчлэн, энэ аврах ажиллагаанаас гурван цагийн өмнө Кахраманмарашт ажиллаж байгаа аврагчид өөр нэг эмэгтэйг олж аварсан байна. Эбрар гудамжин дахь нурангин дор 257 цаг байсан 29 настай Неслихан Кылынч гэх бүсгүйг олж авран эмнэлэгт хүргэжээ.

 

Эдийн засгийн хохирол 20 тэрбум

 

Байгалийн гамшгийн чиглэлийн мэргэжилтнүүд Турк, Сирид болсон газар хөдлөлтөөс үүдсэн эдийн засгийн хохирлыг 20 тэрбум гаруй доллар болно гэж таамаглажээ. 

 

Тэр дундаа, байгалийн гамшиг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүс нутгуудад тохиосон, тиймээс эдгээр салбаруудад ихээхэн хохирол учирсан гэж шинжээчид онцолсон байна. Нөхөн сэргээх ажил жилийн туршид үргэлжлэх тул дэд бүтэц, нийлүүлэлтийн хэлхээнд сөрөг нөлөө учирна гэж таамаглаж байгаа аж. 

 

Мөн сүйрэл дагуулсан газар хөдлөлтийн улмаас энэ онд Туркийн эдийн засгийн өсөлт буурч, 3,5-аас 3,0 болтол буурна, гэхдээ үүнд байгалийн гамшгийн хор уршгийг бүхэлд нь тусгаагүй байгааг Америкийн судалгааны байгууллага онцолсон байна. Тус байгууллагын шинжээчдийн өгүүлснээр гадаад санхүүжилт хийх хэрэгцээ нэмэгдэх, энэ онд товлогдсон сонгууль тойрсон улс төрийн тодорхойгүй байдал зэрэг нь эдийн засагт ихээхэн хохирол учруулах төлөвтэй байгаа аж.

 

Сонгууль тойрсон маргаан

 

Зургадугаар сарын 18-ны өдөр товлогдсон ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг явуулах төлөвлөгөөг газар хөдлөлт тасалдуулсан юм. Өмөн нь, 2023 оны нэгдүгээр сард Режеп Тайип Эрдоган мэдэгдэл хийхдээ сонгуулийг товлосон хугацаанаас нь нэг сарын наана буюу тавдугаар сарын 14-нд явагдаж болзошгүй хэмээж байв.

 

Харин хоёрдугаар сарын 13-ны өдөр Туркийн TGRT Haber телевиз ерөнхийлөгчийн сонгуулийг нэг жилээр хойшлуулах эсвэл цуцалж болзошгүй хэмээн мэдээлсэн юм. 

 

"Газар хөдлөлтийн хор уршгийн улмаас сонгууль явуулах боломжгүй тухай шийдвэрийг Сонгуулийн дээд комисс гаргах эсэх талаар хэлэлцэж байна" хэмээн эх сурвалж мэдээлж байв. 

 

Гэхдээ энэ улсад сонгууль хойшлуулах цорын ганц үндэслэл нь дайн гэж Үндсэн хуульд нь тусгажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин