Панамд автобус осолдож, цагаачид амиа алджээ

img

Хоёрдугаар сарын 16-ны өдөр Панамд зорчигч тээврийн автобус осолдож, олон хүний амь эрсэджээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, автобусны ослын улмаас 39 хүн амиа алдаж, 20 хүн эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн заримынх нь биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. 

 

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, осолдсон автобус цагаачдыг тээвэрлэж явжээ. Энэ осол мушгирсан зам ихтэй газарт болсон байна. Урьдчилсан мэдээллээр, автобусны жолооч жолоогдлогоо алдаж, өндрөөс унажээ. Энэ ослын дараа Панамын Ерөнхийлөгч амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тэрбум хүн эх орноо орхин дүрвэнэ.
2023-02-16