Австрали улс өөрийн бэлгэдлүүдийн нэг болсон имжийг тодорхой тоогоор устгахаас аргагүй болжээ. Сүүлийн үед имжний тоо толгой эрс нэмэгдсэн нь фермерүүдэд ихээхэн хор хохирол учруулах болсон тул ийм шийдвэр гаргасан талаар Хабар24 мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн үед имжний тоо толгой хоёр дахин өсөж, 50 саяд хүрчээ. Өвсөн идэштэн энэ амьтан бэлчээрт үзүүлж буй хохирол нь асах их бөгөөд туулайнаас ч илүүтэйгээр ургамал устгадаг болохыг амьтан судлаачид тогтоосон байна. Ингэснээр зарим төрлийн шувуу устаж, хөрс элэгдэн, дархан цаазат газрууд цөлжих аюултай гэж эрдэмтэд үзжээ.
Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд имж устгаж эхэлсэн байна. Анчид нэг шөнийн дотор 50 хүртэлх тооны имж устгаж эхэлжээ. Харин зарим иргэд энэ ажлыг эсэргүүцэж, улс, тивийнхээ бэлгэдэл болсон амьтныг устгаж байгааг буруушааж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |