Турк, Сирид газар хөдөлснөөс хойш 10 дахь өдөр нь өнөөдөр тохиож байна. Газар хөдлөлтөөс хойш цаг мөч өнгөрөх тусам амьд хүн олох магадлал тун бага гэж үздэг ч Туркэд ажиллаж буй аврагчид нурангин дороос олон хоногийн дараа ч амьд хүн олсоор байгаа юм.
Энэ удаад, Хатай мужид газар хөдлөлт болсноос хойш 228 цагийн дараа нэг эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамт аварсан талаар Анадолу агентлаг мэдээлжээ. Тэднийг Антакья хотын Оймак гудамжны барилгын нурангин дороос олжээ.
Үүнээс өмнө, газар хөдөлснөөс хойш 227 цагийн 74 настай Жемиля Кекеч гэх эмэгтэйг аварсан байна. Түүнийг Дулкадироглу дүүргийн Пынарбаши хорооллын зургаан давхар орон сууцны нурангин дороос олжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |