Сүүлийн үед дэлхийн улс орнууд Хятадын компанид хамааралтай ТикТок сүлжээг шалгах, хэсэгчлэн хаах арга хэмжээнүүдийг авсаар байна. Хамгийн сүүлд АНУ, Тайванийн эрх баригчид төрийн албаныхныг ТикТок ашиглахыг хориглосон бол Францын эрх баригчид энэ сүлжээний үйл ажиллагааг мөрдөн шалгахаар болжээ.
SCMP сонины мэдээлснээр, Францын сенат ТикТок олон нийтийн сүлжээний нөлөөлөл, энэ сүлжээ хэрэглэгчдийн мэдээллийг ашиглаж байгаа эсэхийг шалгах комисс байгуулахаар болсон байна. Энэ комисс нэн тэргүүнд, ТикТок хэрэглэгчдийн сонирхолд нийцээгүй буюу суртал ухуулга, худал мэдээлэл тарааж байгаа эсэхийг шалгах аж. Сенатаас байгуулах энэ комисс 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна. Тэд зургаан сарын хугацаанд ТикТокийг шалгаж, үр дүнгээ тайлагнах ёстой гэнэ.
Энд дуулгахад, ТикТок сүлжээ АНУ-д ихээхэн шүүмжлэлд өртдөг. Энэ сүлжээ Хятадын ByteDance компанид харьяалагддаг, Хятадын компаниуд эрх баригчдадаа мэдээлэл өгөх үүрэг хүлээсэн байдаг тул ТикТок сүлжээг "тагнуулын зорилгоор" ашиглаж байж болзошгүй хэмээн АНУ-ын эрх баригчид үздэг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |