Австрийн шигшээ багийн хагас хамгаалагч асан Волкан Кахраман Венийн гудамжинд буудуулжээ. Энэ талаар The Mirror сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хөлбөмбөгчнийг ажил хэргийн түнш байсан хүн нь маргалдсаны улмаас буудан хөнөөжээ. Хөлбөмбөгчнийг хөнөөснийхөө дараа тэрбээр хэргийн газарт өөрийгөө буудан хороосон байна.
"Аустрия" клубт харьяалагдаж байсан 43 настай хөлбөмбөгчин амиа алдсаныг клубийн удирдлагууд ч баталжээ. Кахраман Австрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд байхдаа гурван тоглолтод оролцож байсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |