Times: Украин Крымд цохилт өгөхийн тулд Британийн пуужинг ашиглахад бэлэн

img

Украины эрх баригчид Крым дэх байд цохилт өгөхийн тулд Британийн алсын тусгалт пуужингуудыг ашиглахад бэлэн гэнэ. Энэ талаар Украины цэргийн хүрээллээс авсан эх сурвалжтайгаар The Times сонин бичжээ. Ийм цохилт өгсөн тохиолдолд цэргийн сөргөлдөөн хурцадмал байдалд орно гэж мэдээлэлд онцолсон байна. 

 

Times сонины бичсэнээр, Их Британийн Засгийн газар Украинд хичнээн пуужин илгээж болох талаар хэлэлцэж байгаа аж. Урьдчилсан байдлаар,240 км хүртэлх  тусгалтай хөлөг онгоц эсэргүүцэх Harpoon пуужин нийлүүлж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ пуужинг газар дээрх бай оноход ч ашиглах боломжтой аж. Өөр нэг хувилбар нь 560 км тусгалтай Storm Shadow нисэхийн пуужин гэнэ. Ийм пуужинтай болсон нөхцөлд Крымд цохилт өгөхөд бэлэн гэж үзэж байгаа талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Times дамжуулжээ.

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын наймны өдөр Зеленский Британийн парламентад үг хэлэх үеэрээ алсын тусгалт пуужингууд нь "эзлэгдсэн нутгуудын гүнд байх нууц газруудыг нь устгаснаар манай орноос дайсныг ухрах боломжийг өгнө" хэмээн онцолж байлаа.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аль нь ч Монголын дайсан биш, зэвсэг олгож дайныг өргөжүүлж баяжигсад дэлхийн дайсан
2023-02-11
Mo:
Өө за за Путин ичсэндээ цөмийн бөмбөг хаяж Украины ард түмэн Сирийн араас орлоо хө ,Энэ Натогийн тусламж гээч ай мөн ч их зовлон дагуулахвий!!!
2023-02-11
украиныг өмөөрөх ганцхан шалтгаан бий. украин нь монголын адил оросын хөрш билээ. оросууд хөршүүддэйгээ тун таагүй харьцаатай байгаа. империин сэтгэхүй нь тавьж явуулахгүй байх шиг
2023-02-10
zochin:
unexeer Putin ch bas argagyi l yum bauna
2023-02-10
Иргэн:
EU холбоо Украинд алсын тусгалын пуужин нийлүүлнэ гэдэг бол Орос EU -т агаарын цохилт өгөх хаалга нээгдэж байгаа дохио. Энэ нь дэлхийн 3-р дайн болох алхам.
2023-02-10
yamar atsni daisan be
2023-02-10
орос украйн хоёрын аль манай монголын дайсан бэ
2023-02-10
yamar atsni daisan be