Английн "Тоттенхэм" клуб, Өмнөд Солонгосын шигшээ багийн довтлогч Сон Хын Минийг Азийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулсан талаар VnExpress сонин мэдээлжээ.
Ийнхүү 2022 оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон нь өдгөө 30 настай Сон Хын Миний хувьд зургаа дараалсан ялалт, карьерынхаа туршид найм дахь удаагаа шилдэг болсон амжтилт юм. Шинжээчид болон хөгжөөн дэмжигчдийн санал асуулгын дүнгээр тэрбээр 256 оноо авчээ.
Хоёрдугаар байранд Ираны шигшээ багийн тамирчин Мехди Тареми болон Саудын Арабын шигшээ багийн гишүүн Салем Аль-Давсари нар тус бүр 120 оноотойгоор багтсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |