Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Сирийн эрх баригчид: Газар хөдлөлтөөс үүдсэн цахилгаан эрчим хүчний хохирол дөрвөн сая долларт хүрсэн
2023-02-10

Газар хөдлөлтийн дараа Сирийн цахилгаан эрчим хүчний системд учирсан хохирол 10 тэрбум сири фунт /3,9 сая ам.доллар/ гэж Сирийн Эрчим хүчний сайд Гассан аз-Замиль мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, 10 тэрбум сири фунт гэдэг нь эцсийн дүн биш бөгөөд Сирийн эрчим хүчний салбарт учирсан хохирлыг нөхөхөд удаан хугацаа шаардлагатай гэнэ. Газар хөдлөлтөд томоохон цахилгаан станцууд өртөөгүй, гэхдээ Латакия дахь дэд станцууд эвдэрчээ. Эдгээр дэд станцыг засахад олон сарын хугацаа шаардлагатай аж. 

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургааны шөнө Турк, Сирид  7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэ гамшгийн улмаас Туркэд 17,6 мянган хүн амиа алдаж, 70 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн бол Сирид амиа алдагсдын тоо 3000-ыг давж, 5000 гаруй хүн бэртэж гэмтжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин