Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Сирид тусламж хүргэхийн тулд АНУ зарим хоригоо цуцаллаа
2023-02-10

Даваа гарагт Турк, Сирийн нутагт хоёронтаа хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган хүн амиа алдсан гамшгийн үед дэлхийн орнууд Турк рүү олноор тусалсан ч Сири рүү тусламж очихгүй байсан юм. Энэ нь Сирийн эсрэг үйлчилж буй хориг болон логистикийн асуудлуудтай холбоотой байлаа.

Газар хөдлөлт: Сири зовлонд ганцаар үлдсэний учир

Хүнд нөхцөлд орсон Сири олон улсын хоригийг цуцлахыг уриалж байв. Тухайн үед барууны орнууд шуурхай хариу өгөөгүй, харин хоёрдугаар сарын есөн буюу газар хөдөлснөөс хойш гурван өдрийн дараа л шийдвэр гаргажээ. 

 

Тодруулбал, Сирийн эсрэг тавьсан АНУ-ын хориг газар хөдлөлттэй холбоотой тусламж үзүүлэх мөнгөн гуйвуулгад хамаарахгүй болсон байна. АНУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр, хоригийг цуцалсан энэ шийдвэр 2023 оны наймдугаар сарын наймны өдрийг хүртэл хүчинтэй байх аж. Мөн газрын тос, Сирийн засгийн газар болон бусад этгээд зэрэг хоригт багтсан эдгээдүүдтэй хамтран ажиллах зорилгоор хийх гүйлгээнүүд урьдын адил хориглогдсон хэвээр гэж АНУ-ын Сангийн яам онцолжээ. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас хохирол амссан Турк, Сирид АНУ хүмүүлэгийн тусламж үзүүлэх зорилгоор 85 сая доллар зарцуулахаар болсон байна.

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургааны өдөр Турк, Сирид 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэ байгалийн гамшгийн улмаас туркэд 17 мянга гаруй хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн хүний тоо 70 мянгыг давжээ. Харин Сирид 3000 гаруй хүн амиа алдсан байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
АНУ хэдэн хар халтар негрүүддээ тусламаар юм
2023-02-10