Новосибирск мужид гашуудал зарлажээ

img

Оросын Новосибирск хотод ахуйн хий дэлбэрч, байшин нурснаас үүдэн 13 хүн амиа алдсан талаар аврах албаныхан мэдээлснийг Интерфакс агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, пүрэв гарагийн өглөө Новосибирск хотын таван давхар байранд ахуйн хий дэлбэрчээ. Үүний дараа гал гарч, байрны хоёр орц хэсэгчлэн нурсан бөгөөд эдгээр орцонд нийт 30 айлын орон сууц байдаг аж.

 

Ахуйн хий дэлбэрсний улмаас олон хүн амиа алдсантай холбоотойгоор хоёрдугаар сарын 10-ны өдрийг Новосибирск мужид гашуудлын өдөр болгон зарлажээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ард:
монголын бүх байшингиин нэг давхраар дүүрэн хоолны газар бүгд газ бүгдл баячуул бүгд хахууль өгчл эсвэл эзэд нь төриин нэр зүүгчид байдаг байлгүй дараан хэн хохирлын барагдуулах вэ олон айлын малуудааа төр засаг байнауу
2023-02-11