Газар хөдөлснөөс хойш 90 цагийн дараа таван настай охиныг аавынх нь хамт аварчээ

img

Турк, Сирид даваа гарагт хүчтэй газар хөдөлсний улмаас энэ хоёр улсад амиа алдсан хүний тоо 20 мянгыг даваад байна. Газар хөдөлснөөс хойш хэдэн өдөр өнгөрсний дараа амьд үлдэгсдийг олох магадлал тун бага болж байгаа ч олон цагийн туршид нурангин дор байж, амьд үлдсэн хүмүүс олдсоор байна. 

 

Андолу агентлагийн мэдээлснээр, Туркийн Хатайд аврах багийнхан газар хөдлөлтөөс хойш 90 цагийн дараа таван настай охиныг аавынх нь хамт эсэн мэнд байгааг олж, аварчээ. 

 

Туркийн аврах багийнхан бусад олон улсын багийнхантай хамтран олон давхар барилгын нурангийг цэвэрлэж, оршин суугч Толгу Доган болон түүний таван настай охиныг газар хөдөлснөөс 90 цагийн дараа олж авран, эмнэлэгт хүргэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Б,БАТБАЯР:
ХҮҮХЭД ,ХӨГШДИЙГ ОЛОН ХОНОГИЙН ДАРАА ОЛЖ ГАРГАЖ АВЧ БАЙГАА ОЛОН УЛСЫН АВРАХ БАГИЙНДАА ТАЛАРХАЖ БАЙНА .АЖИЛД НЬ АМЖИЛТ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ
2023-02-17
эвий хүний үр
2023-02-10