Өнгөрсөн амралтын өдөр Ираны цэргийн үйлдвэр рүү дроноор цохилт өгсөн, энэ хэргийн ард Израиль байгаа гэх мэдээллүүдийг хэвлэлүүд дамжуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
ОХУ-д дрон нийлүүлдэг Ираны цэргийн үйлдвэрт цохилт өгчээ
Нэгдүгээр сарын 30-ны өдөр Ирантай холбоотой дахин нэг халдлага болсон байна. Al-Hadath болон AFP агентлагуудын мэдээлснээр, Иракаас Сири рүү хилээр нэвтэрсэн Ираны ачааны машины цуваа руу үл мэдэгдэх онгоцнуудаас гал нээжээ. Энэ хэрэг Бу-Кемаль хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр болсон байна.
Халдлагад өртсөн цуваанд 25 тээврийн хэрэгсэл явж байсан гэх бөгөөд энэ цуваа Тегеран дэмждэг бүлэглэлүүдэд зориулсан зэвсгийг Сири рүү зөөж байсан гэж Сирийн хүний эрхийн төв мэдээлснийг AFP дамжуулжээ.
Сирийн хүний эрхийн төвийн мэдээлснээр, цувааг бүрэн устгасан, амиа алдсан хүмүүс байгаа гэнэ. Цувааг устгасны улмаас хичнээн хүн амиа алдсан талаарх тодорхой мэдээлэл гараагүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |