Тегеран дахь Азербайжаны Элчин сайдын яам руу халджээ

Ираны Тегеран хотод байх Азербайжаны Элчин сайдын яам руу зэвсэгт халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Энэ халдлагын улмаас нэг хүн амиа алдсан гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Азербайжаны Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, Элчин сайдын яам руу халдсан зэвсэгт халдлагын улмаас хамгаалалтын албаны дарга амиа алдаж, өөр нэг хүн шархадсан байна.
Азербайжаны тал мөрдөн шалгалт хийж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн нэг сэжигтнийг баривчилжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ