Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч байсан бол Украины сөргөлдөөнийг зогсоох талаар 24 цагийн дотор л зөвшилцөлд хүрэх байсан гэж мэдэгджээ. Энэ талаар тэрбээр Truth Social олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.
"Би Ерөнхийлөгч байсан бол Орос, Украины хооронд сөргөлдөөн гарахгүй байх байлаа. Одоо ч гэсэн, ерөнхийлөгч байсан бол, энэ аймшигт сөргөлдөөнийг зогсоох таллаар 24 цагийн дотор л тохиролцож чадах байсан" хэмээн Трамп бичжээ.
Өмнө нь тэрбээр Украин дахь сөргөлдөөнийг хурдан дуусгахын тулд нэн даруй энхийн хэлэлцээг эхлүүлэх ёстой гэж мэдэгдэж байлаа. Ингэж чадахгүй бол дэлхийн гуравдугаар дайн гарна эгж Трамп мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |