Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл
ET: Хятадын хүн амын 80 хувь нь халдвар авсан, хүчтэй нь үлдэж, сул дорой нь үхэж байна
2023-01-27
Талийгаачдаа оршуулах цаг авахаар дугаарлан зогсоо хятадууд. Фото: Getty Images

Хятадад сарны хуанлиар шинэ оны баярыг тэмдэглэх үеэр Хятадын хүн амын 80 хувь нь халдвар авсан гэж Хятадын эрүүл мэндийн байгууллагын өндөр албан тушаалтан мэдэгдсэнийг Тhe Epoch Times сонин мэдээлжээ. 

 

Сонины нийтлэлд өгүүлснээр, Хятад даяар коронавирусийн халдварын дэгдэлт нэмэгдэж, судалгааны байгууллагуудын мэдээллээр, тус улсын хүн амын ихэнх нь халдвар авч, эмнэлэг, чандарлах газрууд дүүрсэн хэвээр байгаа гэнэ. Гэвч Хятадын коммунист нам мэдээллийг нуун дарагдуулсаар байгаа тул цар тахлын хамарсан цар хүрээг тогтооход хүндрэлтэй байгаа гэж The Epoch Times сонины нийтлэлч онцолжээ.

 

Нийтлэлд өгүүлснээр, Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий судлаач У Жунью тус улсын хүн амын 80 хувь нь коронавирусийн халдвар авсан гэж Weibo-д бичсэн байна. Халдварын дэгдэлт саяхан болж өнгөрсөн хятад цагаан сарын баярын улмаас улам даамжирсан бөгөөд баярын өмнөхөн, нэгдүгээр сарын 20-ны өдөр гэхэд л 1,1 сая гаруй хүн Хятадын агаарын тээврээр орон даяар аялсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин  өндөр үзүүлэлт байжээ.

 

Хятадын Жэжян мужид халдварын тохиолдлын тоо өдөрт л нэг саяар бүртгэгдэх болсон бол Циндао хотод өдөр бүр 500 мянга хүртэлх хүн халдвар авч байгаа талаар хотын албаны этгээдүүд мэдэгдсэн байна. Харин Гуандун мужийн Дунгуань хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 300 саяд хүрсэн бол Сычуань, Хэнань зэрэг хүн ам шигүү суурьшсан мужуудад хүн амынх нь 80 хувь халдвар авчээ.

 

Халдварын дэгдэлтийн улмаас ахмад настнуудын дунд нас баралт ихээр бүртгэгдэж байгаа гэнэ. Тиймээс чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй, харин талийгаачдын ар гэр ойр дотныхоо хүний цогцосыг хадгалах газар олж чадахгүй, гэртээ, машиндаа хадгалж байгаа талаараа ярьсан байна. Лью гэж өөрийгөө танилцуулсан, Гуанжоу хотын оршин суугчийн өгүүлснээр цогцо чандарлуулахаар бүртгүүлэхийн тулд хүмүүс олноор дараалалд зогсон, Гуанжоугийн оршуулгын газрын хашаанаас дараалал хальж, хоёр километр зайд үргэлжилж байгаа хэмээжээ. 

 

"Хүмүүс Хятадын өнцөг булан бүрт оршуулгын товчооны гадаа урт дараалалд зогсохоос гадна цогцос чандарлуулахын тулд хагас сар, зарим тохиолдолд сараас илүү хугацаагаар хүлээж байгаа" хэмээн Лью The Epoch Times сонины сурвалжлагчид ярьсан байна.

 

Харин Шанхай хотын оршин суугч нэрээ нууцлан ярилцлага өгөхдөө, эмнэлгүүд урьдын адил дүүрсэн, өвчтөнүүдийг гадуур эмчилж байгаа бөгөөд коронавирусийн халдвар авсан өвчтөнүүд нэг удаад эмнэлэгт очиход ганцхан ширхэг эм өгдөг аж. Энэ эмийг уугаад халуун буурахгүй бол үдээс хойш нь дахин ганц эм авахаар эмнэлгийн гадаа олон цаг зогсох шаардлагатай байдаг гэнэ.

 

"Зарим үед эмнэлгийн гадаа олон цаг зогсоод ч эм авч чадахгүй байх нь элбэг. Засгийн газрын байр байдлаас харахад тэдэнд бид үхнэ үү сэхнэ үү огт хамаагүй юм шиг байна. Одоо хүчтэй нь үлдэж, хүчгүй нь үхэж байна" хэмээн Шанхайн оршин суугч сэтгүүлчид ярьжээ.

 

БНХАУ анх коронавирусийн халдвар Уханьд бүртгэгдсэн цагаас эхлэн хатуу хөл хорио тавьж, бусад улс орнууд хэвийн амьдралд шилжиж эхэлсэн үед ч тэг ковид бодлого баримтлан, хатуу хязгаарлалтын арга хэмжээ авсаар гурван жилийн нүүр үзсэн юм. Харин өнгөрсөн оны сүүлээр Хятадад оршин суугчид энэ хязгаарлалтыг эсэргүүцэн жагссаны дараа хязгаарлалтуудыг сулруулж, улмаар нэгдүгээр сар гэхэд үндсэндээ тэг ковид бодлогоос татгалзан, хилээ ч нээж байв. Удаан хугацаанд хөл хорионд байсан хятадуудад сүргийн дархлаа тогтоогүйн улмаас хязгаарлалт цуцлагдсаны дараа халдвар орон даяар дэгдсэн гэж шинжээчид өнөөгийн халдварын дэгдэлтийг тайлбарлаж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
obchin saldaggyi darxalaagyi xumuus ve
2023-01-27
zochin:
xar xujaa daanch baragdaxgyi dee
2023-01-27
Үхэхээс хойш баяраа тэмдэглээд үзье гэж бодож
2023-01-27
Бусад улс ч адилхан сул биетэй нь үхсэн
2023-01-27
Хятадад одоол эхэлж байна дуустал 2 жил болно
2023-01-27
заас:
өөдөө шидсэн чулуу өөрсдөөл иим хогиин юм дэлхиид тараагаа биздээ хужаагуууд
2023-01-27
Иргэн:
Мөнгө их, олон хүнтэй улсууд нэг ийм л дээ, дагаж далдагнамаар байна уу?
2023-01-27
Зочин:
Хүчтэй амьдарч хүчгүй нь үхдэг нь байгалийн хууль.
2023-01-27