Энэтхэгийн гоёл чимэглэл урлаачид 17,5 мянган очир эрдэнийн шигтгээгээр чимэглэсэн бугуйн цаг бүтээжээ. Энэ бугуйн цагийг Гиннесийн номонд бүртгэсэн талаар МИР24 мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Уттар-Прадеш мужийн Renani Jewels компанийн урлаачид бүтээсэн, 17 524 мянган очир эрдэнэ шигтгээтэй бугуйн цаг 373,30 грамм жинтэй болсон бөгөөд ашиглахад тохиромжтой гэнэ. Эртний Энтхэгийн домогт "цэцэг" гэсэн утгыг илэрхийлэх Сринкиа гэсэн үгээр нэрлэгдсэн энэ цагийг хамгийн их очир эрдэнэ шигтгэсэн цаг гэж Гиннесийн номонд бүртгэжээ.
Цаганд шигтгэсэн үнэт чулууны ердөө 12 нь хар, бусад нь цагаан өнгөтэй аж. Ийм хэмжээний, ижил хэлбэр, дүрстэй очир эрдэнэ олоход хүндрэлтэй байсан бөгөөд чулуу бүрийг шинжээчид шалгаж, цэгнэж авчээ.
Энэтхэгт бүтээсэн энэ цагнаас өмнө Хонконгийн Aaron Shum Jewelry компанийн бүтээсэн цаг хамгийн их очир эрдэнэ шигтгэсэн цагт тооцогдож байв. 2018 онд бүтээсэн энэ цагийг 15 858 очир эрдэнийн шигтгээгээр чимэглэжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |