Японы Mitsubishi Heavy Industries компани нэгдүгээр сарын 26-ны өглөө Radar 7 хиймэл дагуул бүхий Н2А пуужин хөөргөжээ. Энэ талаар Nikkei сонин мэдээлсэн байна.
Энэ хиймэл дагуул нь мэдээлэл цуглуулахад зориулагдсан бөгөөд хиймэл дагуул бүхий пуужинг Кагосима мужийн Танегасима сансрын буудлаас хөөргөжээ. Radar 7 хиймэл дагуул нь тагнуулын найман аппаратаас бүрдсэн бүлгийн бүрэлдэхүүнд орох аж.
Эдгээр нь радиолокацийн зураг авах аргыг ашигладаг радиолокацийн хиймэл дагуулууд, зураг авах оптик цахилгаан аппаратураар тоноглогдсон оптик хиймэл дагуулууд юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |