Канадын нэгэн өмгөөлөгч дэлгүүрээс хүнс хулгайлж байгаад баригдсан хүмүүст үнэ төлбөргүйгээр хуульзүйн тусламж үзүүлэхийг санал болгожээ. Энэ талаар NBC мэдээлсэн байна.
"Өөрийгөө эсвэл гэр бүлдээ хоол авч өгөх гэснийхээ төлөө та нар шийтгүүлэх ёсгүй" хэмээн Канадын өмгөөлөгч Фрэнк Альфано мэдэгджээ. Тэрбээр дэлгүүрээс хүнс хулгайлсан хэрэг анх удаа үйлдсэн хүн бүрт үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөхөөр болсон байна.
Түүний үзэж байгаагаар амьдралын хүнд нөхцөл байдлын улмаас хүмүүс зарим үед хууль зөрчихөөс аргагүй болдог, тэр дундаа сүүлийн үед инфляциас үүдэлтэй үнийн өсөлтийг давахад хэцүү болсон нөхцөлд хүнс хулгайлаад баригдсан хүмүүс эрхзүйн тусламж авч чадахгүй өнгөрч болохгүй гэнэ. Энэ нь хулгайг өөгшүүлж байгаа хэрэг биш, хулгай хийх нь буруу хэдий ч хүн бүр өмгөөлүүлэх эрхтэй гэж Альфано онцолжээ.
Г.Бямбасүрэн