Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Хойд Солонгосын эрх баригчид иргэдийг вирусээс хамгаалах тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалжээ
2023-01-26

Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод амьсгалын замын халдварт өвчин дэгдсэн тул тав хоногийн хугацаатай хөл хорио тогтоохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Хойд Солонгосын нийслэлд тав хоногийн хөл хорио тогтоожээ

БНАСАУ-ын эрх баригчид халдварт өвчин ямар вирусээр үүсгэгдсэн талаар мэдээлээгүй. Харин иргэддээ хандан вирусээс хамгаалах тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалжээ. 

 

Хойд Солонгосын "Родон Синмүн" сонин хөл хорионы арга хэмжээг чангатгахын чухлыг онцлоод ард түмнийг вирусийн эсрэг хийх тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалсан байна. Харин Хойд Солонгосын цахим мэдээллийн агентлаг "төрийн ажлын нэгдүгээрт тахлын эсрэг ажлыг тавих хэрэгтэй" хэмээжээ. 

 

Хойд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, хүн ихээр зорчдог хэсгүүдэд халуун хэмжих, гар ариутгах арга хэмжээ авч байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин