АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Инстаграм, Фейсбүүк олон нийтийн сүлжээн дэх хаягуудыг ойрын үед сэргээнэ гэж Мета компани мэдэгджээ.
"Бид ойрын үед Фейсбүүк, Инстаграм дахь ноён Трампын хаягуудыг сэргээнэ" гэж компанийн мээдгдэлд өгүүлсэн байна. Түүнчлэн, Инстаграмд Трампын постууд харагдаж эхэлсэн, хүмүүс шинээр дагах боломжтой гэдгийг онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэхээс өмнө Дональд Трамд Твиттер, Фейсбүүк хаягаа сэргээнэ гэсэн мэдээлэл гарч байлаа. Америкийн Ерөнхийлөгч асан Трампын дэмжигчид 2021 оны нэгдүгээр сард эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар Капитоли руу дайрч эмх замбараагүй байдал үүсгэсний дараа Трампын хаягуудыг блоклож байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |