Нүүрсний хулгайчдыг ил болгож, хариуцлага тооцохыг шаардсан жагсагчид Төрийн ордон руу дайрч орсон. Дайрах явцад шахцалдаанаас болж, нэг хүний бие муудсан байна. Цагдаагийн албан хаагчид яаралтай арга хэмжээ авч, тухайн хүнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгчээ.
Төрийн ордон руу дайран орсон жагсагчдыг гаргасан. Төрийн тусгай албан хаагчдын шаардлагыг үл биелүүлэх, хүч хэрэглэн эсэргүүцэх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай байдаг юм.
Б.Хэрлэн