Төрийн ордонд Хил гаалийн асуудлыг хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатар Нүүрсний хулгайчдыг нэрийг зарлаж байна.
Тэрбээр "Монгол оронд хулгай нүүрлэлээ. Хэдэн их наяд төгрөгийн хэдэн сая тонн нүүрс гарсныг бүгд сүүлийн долоо хоног шуугилаа. Би гурван зүйлийн мэдэгдэл хийе. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар ажлаа хийхгүй байна. Улс орон даяар тооцоо судалгаа гарчихаад байхад төрийн өндөрлөгүүд ажлаа хийе.
Энэ том хулгай хийгдчихээд байхад тагнуул, шүүх цагдаа ажлаа хийхгүй байна. Нүүрсчид Төрийн өндөрлөгүүдийг худалдаж авсан байна. АПУ ХК-ийн П.Батсайхан хамгийн том нүүрсчин. МCS-ийн Ж.Оджаргал нарын тэргүүлсэн толгой нүүрсчид Монгол орныг цөлмөн дээрэмдэж байна. Бүх нүүрсний хулгайг төрийн нууцад хамааруулсан байна. Үүнийг АТГ-т өнөөдөр өгнө. Хамгийн мундаг шүүгч өнөөдөр АПУ ХК-ийн П.Батсайханы арын өрөөнөөс салахаа болилоо. Шүүхийн шийдвэр П.Батсайханы арын өрөөнд гардаг боллоо. Хамгийн сүүлд АПУ ХК-ийн П.Батсайханы арын өрөөнд С.Баярцогтын ялыг нүүрсчид худалдаж авах шийдвэрийг Дээд шүүхийн шүүгч нар гаргасан. Гаргасан шийдвэрийн эзэн нь Д.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, нийслэлийн Ерөнхий прокурор Ариунболд гэх хүмүүс.
Нүүрсчид дараагийнхаа өргийг тавьж эхэллээ. Есөн жил гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг тусгай санал гэгчээр хэрэгсэхгүй болгож байна. 9,8 сая ам.долларын ОФФШОРТ мартсан чайна С.Баярцогтыг "цагаатгах" гэж байна. С.Баярцогт цагаадсан учир Дубайн гэрээг буцаагаад сэргээнэ. Яагаад гэвэл С.Баярцогт буруугүй. Оюутолгойн гэрээ буруугүй. Одоо Ч.Сайханбилэг ХӨДӨЛМӨРИЙН БААТАР болно. Энэ бол хувь хүний тухай биш Монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэрүүд юм. МCS дараагийн МАНАН-г амь оруулах гээд С.Баярцогтод зургаан тэрбумыг өгсөн. 12 дугаар сарын 24-нд нүүрсчид өөрсдийн гэсэн намтай, тамгатай болно. Энэ бүхнийг би АТГ газар, Шүүхийн хяналтын зөвлөлд өгнө. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ та нар ичээч. Д.Амарбаясгалан нүүрсчдийн талд орж битгийн онигоонд ороорой" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |