15 настай охин сураггүй алга болжээ

img

Өчигдөр 15.00 цагийн орчим 15 настай охин гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

 

 

Тодруулбал, энэ сарын 21-ний өдрийн 15 цагийн орчимд Завхан аймгийн  Улиастай суманд 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:43 цагт Онцгой байдлын алба  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн Жишиг хорооллын оршин суугч 15 настай Н-ийг  “Чигэстэй гол”, “Таван чихийн-Ам”, “Худгийн-Ам” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yu we.dahiad yy.mongold amid yavah batalgaa alga.hujaa nar mashindaa hiigeed bna daa.kamerjuulalt heregtei bna
2022-11-22