АНУ-ын монголч эрдэмтэн, Макалестер коллежийн Эмерит профессор Жак Уэтерфордод ЧИНГИС ХААН одонг олгохоор болсон тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж эхлээд байна.
Тус одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд олгодог. Тэгвэл өнөө жил Монголчууд түүнийг “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх номын зохиогч Макалестер коллежийн Эмерит профессор Жак Уэтерфордод олгохоор болсон гэх мэдээлэл байна.
Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар АНУ-ын монголч эрдэмтэн, Макалестер коллежийн Эмерит профессор Жак Уэтерфорд өчигдөр Монголд Улсад хүрэлцэн ирээд байгаа нь дээрх мэдээлэл гарах үндэс болоод байгаа юм.
Жак Уэтерфордын 2004 онд бичин хэвлүүлсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном нь олон улсад танигдаж, одоогоор 20 гаруй улсын хэлээр орчуулагдаад байна. Тус ном нь хэвлэгдсэн ондоо “Нью-Йорк Таймс” сонины хамгийн их борлуулалттай номын жагсаалтад хоёр долоо хоногийн туршид багтсан бөгөөд 300 мянга гаруй хувь зарагджээ.
П.ГОО
Уншиж байна |