Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
УОК-ын өргөтгөсөн хуралдаан болж байна
2022-11-22

УОК-ын  тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

 

 

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа бол коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт нэмэгдэж байна. Улсын хэмжээнд Kовид19 халдвараар хэвтэн эмчлүүлж буй 637 өвчтөн байгаагаас УБ хотод 453, орон нутагт 184 иргэн байна. Томуугийн 3750 ор дэлгэсэн бөгөөд Улаанбаатарт 1925 ор байгаагаас өнөөдрийн байдлаар 1093 орон дээр өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. 

 

Эрүүл мэндийн яамнаас  өвөлжилттэй холбоотойгоор  дараах мэдээллийг тогтмол авч, хяналт тавьж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 


Үүнд:

  • Аймаг, сум, багийн нийт хүн амын тоо,  отор нүүдлээр яваа иргэдийн тоо, өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж буй иргэдийн тоо, нярай, 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эх, 65-аас дээш насны иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд, архаг өвчтэй иргэдийн тоо, өвчлөлийн мэдээлэл
  •  Тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн ажилчдын хүний нөөц,
  •  Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн мэдээллийг тогтмол нөөц бүрдүүлэлтэд анхааран ажиллаж байна. 
  • 2022 онд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг алсын дуудлагад явах иж бүрэн тоноглогдсон түргэний машины парк шинэчлэлийг хийсэн. Улсын хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж буй нийт 1054 автомашин байгаагаас ашиглагдаж байгаа 790 буюу 74,1 %, эвдэрсэн буюу ашиглалтын шаардлага хангахгүй 273 буюу 25,9 % эзэлж байна.
  • Яаралтай тусламжийн үйлчилгээг даатгалтай эсэхээс үл хамааран өмчийн хэлбэрийн бүх эмнэлгүүд үзүүлдэг.  Өвлийн улиралд халтиргаа, гулгаанаас үүссэн осол гэмтлийн тоо нэмэгддэг бөгөөд эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангуулж,  яаралтай тусламжийн даатгалын санхүүжилтийг нэмэгдүүлсэн. 
  • Алслагдсан орон нутаг дахь алсын дуудлагын түлшний санхүүжилтийг олгож байгаа аж. 
     
Shuud.mn
Сонин хачин